Өгөгдөл устгах хүсэлт
Шинэчилсэн: 2026-10-14
Та өөрийн бүртгэл болон түүнд холбогдох бүх өгөгдлийг устгуулах эрхтэй. Устгалт нь ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ — суралцсан явц, тэмдэглэл, чат бүгд алга болно.
1. Өөрөө шууд устгах (хамгийн хурдан)
- Энэ хуудсанд нэвтэрсэн үедээ доор «Бүртгэлээ бүрмөсөн устгах» товч гарна. Нууц үгээ оруулж (Google, Facebook, Apple-ээр бүртгүүлж нууц үг тохируулаагүй бол шаардахгүй), хэрэглэгчийн нэрээ бичиж баталгаажуулмагц бүх өгөгдөл ТЭР ДАРУЙД устана — хүлээх шаардлагагүй.
- Гар утасны аппаас мөн адил: Профайл → энэ хуудас руу орно.
2. Эсвэл и-мэйлээр хүсэлт гаргах
- Нэвтэрч чадахгүй байгаа бол batuchiny@gmail.com хаяг руу «Бүртгэл устгах» гэсэн гарчигтай захидал илгээнэ үү.
- Захидалдаа хэрэглэгчийн нэрээ заавал бичнэ. Баталгаажуулалтын үүднээс бүртгэлдээ ашигласан и-мэйл хаягаасаа илгээнэ үү.
- Бид хүсэлтийг хүлээн авмагц баталгаажуулах хариу илгээж, ажлын 7 хоногийн дотор устгана.
3. Юу устах вэ
- Бүртгэлийн мэдээлэл: хэрэглэгчийн нэр, и-мэйл, утас, нууц үг, профайл болон ковер зураг.
- Суралцахуйн бүх өгөгдөл: үгийн явц, түвшин, өдрийн идэвх, тэмдэглэл, таалагдсан тэмдэг, зорилго.
- Нийгмийн агуулга: чатын мессеж, фийдийн пост, сэтгэгдэл, реакц, найзын холбоо.
- Мэдэгдлийн токен, нэвтрэлтийн бүртгэл, PDF болон бусад хүсэлтүүд.
- Google, Facebook, Apple-ээс авсан мэдээлэл (ID, нэр, и-мэйл) болон тэдгээртэй холбосон холбоос. Apple-ээр нэвтэрсэн бол Apple дахь Learby-ийн зөвшөөрлийг мөн цуцална.
4. Юу үлдэж болох вэ
- Нөөц хуулбарт байгаа өгөгдөл 30 хоногийн дотор автоматаар арилна.
- Нийтийн чатад бусдын иш татсан мессеж, эсвэл хууль ёсны шаардлагаар (жишээ нь маргаан, аюулгүй байдлын мөрдөн байцаалт) хадгалах шаардлагатай бичлэг үлдэж болно. Тухайн тохиолдолд танд мэдэгдэнэ.
5. Устгахгүйгээр түр зогсоох
- Зөвхөн мэдэгдэл авахаа болих бол аппын тохиргооноос мэдэгдлийг унтраа.
- Бүртгэлээ хадгалаад түр завсарлахыг хүсвэл зүгээр л нэвтрэхгүй байхад хангалттай — өгөгдөл тань хэвээр хадгалагдана.
Бүртгэлээ одоо устгах
Бүртгэлээ шууд устгахын тулд эхлээд нэвтэрнэ үү. Нэвтэрсний дараа энэ хуудсанд устгах товч гарна.
Нэвтрэх