← Learby
Өгөгдөл устгах хүсэлт
Шинэчилсэн: 2026-09-16
Та өөрийн бүртгэл болон түүнд холбогдох бүх өгөгдлийг устгуулах эрхтэй. Устгалт нь ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ — суралцсан явц, тэмдэглэл, чат бүгд алга болно.
1. Хэрхэн хүсэлт гаргах вэ
- batuchiny@gmail.com хаяг руу «Бүртгэл устгах» гэсэн гарчигтай захидал илгээнэ үү.
- Захидалдаа хэрэглэгчийн нэрээ заавал бичнэ. Баталгаажуулалтын үүднээс бүртгэлдээ ашигласан и-мэйл хаягаасаа илгээнэ үү.
- Бид хүсэлтийг хүлээн авмагц баталгаажуулах хариу илгээж, ажлын 7 хоногийн дотор устгана.
2. Юу устах вэ
- Бүртгэлийн мэдээлэл: хэрэглэгчийн нэр, и-мэйл, утас, нууц үг, профайл болон ковер зураг.
- Суралцахуйн бүх өгөгдөл: үгийн явц, түвшин, өдрийн идэвх, тэмдэглэл, таалагдсан тэмдэг, зорилго.
- Нийгмийн агуулга: чатын мессеж, фийдийн пост, сэтгэгдэл, реакц, найзын холбоо.
- Мэдэгдлийн токен, нэвтрэлтийн бүртгэл, PDF болон бусад хүсэлтүүд.
3. Юу үлдэж болох вэ
- Нөөц хуулбарт байгаа өгөгдөл 30 хоногийн дотор автоматаар арилна.
- Нийтийн чатад бусдын иш татсан мессеж, эсвэл хууль ёсны шаардлагаар (жишээ нь маргаан, аюулгүй байдлын мөрдөн байцаалт) хадгалах шаардлагатай бичлэг үлдэж болно. Тухайн тохиолдолд танд мэдэгдэнэ.
4. Устгахгүйгээр түр зогсоох
- Зөвхөн мэдэгдэл авахаа болих бол аппын тохиргооноос мэдэгдлийг унтраа.
- Бүртгэлээ хадгалаад түр завсарлахыг хүсвэл зүгээр л нэвтрэхгүй байхад хангалттай — өгөгдөл тань хэвээр хадгалагдана.